Морин хуурын наадам болж байна
2018-07-02 17:23:44 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Олон улсын морин хуурын наадам Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 7 хоног үргэлжлэх Олон улсын морин хуурын урлагийн VI наадам зургадугаар сарын 30-нд эхэлжээ. Монгол, Хятад, Япон, Орос, БНСУ, Герман зэрэг 9 орны 300 гаруй морин хуурч сонирхогчдын болон мэргэжлийн багт хуваагдан тус наадамд оролцож байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, дэлхийн биет бус соёлын өв болох морин хуурын урлагийн тоглолтыг улам олон хүнд сурталчлан таниулахын төлөө 2008 оноос хойш Дэлхийн морин хуурын нэгдсэн холбоо, Улаанбаатар хотын Соёл урлагийн газар уг наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг юм. Энэ удаагийн урлагийн наадмын үеэр сонирхогчдын болон мэргэжлийн багийн морин хуурын уралдаан, морин хуур урлан бүтээх ур чадварын солилцоо, алдарт морин хуурчдын тусгай тоглолт, морин хуурын урлагийн эрдэм шинжилгээний симпозиум зэрэг арга хэмжээ болох аж. Шагнал гардуулах болон хаалтын ёслол энэ сарын 5-нд Сүхбаатарын талбайд болох юм.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011100001123067880