Оросын нэгэн сурвалжлагч Киевт буудагдаж амь үрэгдэв
2018-05-30 10:23:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Киевийн энэ сарын 29-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэнь Жюньфэн Жүн Жүн\ Оросын харъяат сурвалжлагч Аркадий Бабченко 29-ний өдөр Украины нийслэл Киевд буудагдаж амь үрэгдэв.

Бабченко Киев дэх байрандаа ортол гэнэт нэг үл таних хүн араас нь хэд буудаж, тэрээр эмнэлэгт хүрч завдалгүй яаралтай тусламжийн машин дээр нас барасан байна гэж Украины дээд радагийн гишүүн Антон Гласченко олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр мэдээлсэн байна.

Цагдаагийнхан тус хэргийг шалгаж эхлэв гэж  Киев хотын Цагдаагийн газрын дарга Андрей Кришченко илэрхийлэв.

Бабченко “Москвагийн коммунист залуучуудын эвлэлийн сонин” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажиллаж байсан бөгөөд ноднин Киевд шилжин нутаглаж нэгэн телевизийн газарт хөтлөгчөөр ажиллаж байжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122909374