Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнг тайлагнав
2018-05-28 17:07:52 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Сөүл хотноо Хөх ордонд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнг мэдээлж байгаа нь

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 27-ны өдөр хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнг мэдээлэв. Тэрээр мэдээлэлдээ ирэх сарын 12-нд товлосон АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг анхлан тогтоосны дагуу хийх нь зүйтэй юм гэдэгт хоёр Солонгосын төрийн тэргүүн санал нэгдсэн. Мөн Панмүнжомын тунхагийг даруй түргэн гүйцэтгэх тал дээр санал нэгтэй байгаа хэмээн мэдэгдэв.

Уг тунхаг нь хоёр Солонгосын харилцааг сайжруулах, цэргийн хурцатмал байдлыг намжаах, цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх дээр санал нэгдэж, Солонгосын хойгт энх тайванч байдлыг тогтоохын төлөө урт удаан хугацаанд хамтран ажиллах агуулгыг тусгасан юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122899843