2018 Харарейн олон улсын урлагийн наадам эхлэв
2018-05-03 11:38:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

5-р сарын 1-ний өдөр, Зимбабве улсын Харарейд, тоглогчид Харарейн олон улсын урлагийн наадмын ёслол дээр бүжиглэж байгаа нь

Синьхуа агентлагийн Харарейн 5-р сарын 1-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жан Юйлян\ Өмнөд Африкийн гол чухал урлагийн үйл ажиллагаа болох 2018 Харарейн олон улсын урлагийн наадам 5-р сарын 1-ний өдөр эхлэв. Дэлхийн олон газрын 200 гаруй урлагчид болон тоглогчид 6 хоногийн хугацаанд дуу, хөгжим, драмм, бүжиг, харааны мэдрэмжийн урлаг зэрэг салбарын 80 гаруй талбай тоглолттой.

Мянга гаруй үзэгчид борооноор эхлэлтийн ёслолыг сонирхов. Зимбабве болон АНУ-аас ирсэн уран бүтээлчид жазз, дуу, бүжиг, акробат зэрэг ур авъяасаа гайхуулав.

Харарейн олон улсын урлагийн наадам 1999 онд анх байгуулагдаж, өнөөг хүртэл 18 удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ нь Өмнөд Африкийн хамгийн их нөлөөлөх хүчинтэй урлагийн наадмын нэг, урлагийн наадам 2016 онд санхүүгийн шалтганаас болж тасалдсанаас гадна жил бүр нэг удаа зохион байгуулж бий.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122776502