Монтенегрод ерөнхийлөгчийн сонгууль болж байна
2018-04-16 17:01:21 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХОУР-гийн мэдээ: 15-нд Монтенегро улс ерөнхийлөгчийн сонгууль хийсэн бөгөөд энэ нь тус улс 2006 онд тусгаар тогтносноос хойших гурав дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль юм.

Санал хураалт орон нутгийн цагаар 7-нд эхэлж, Монтенегрогийн ерөнхий сайд асан, Социалистуудын Ардчилсан намын дарга Мило Джукановик зэрэг долоон нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлджээ.

Энэ удаагийн сонгуульд 1214 санал хураах цэг гаргаж, бүртгүүлсэн сонгогчдын 64 хувь нь мөн өдрийн санал хураалтад оролцожээ. 97.5 хувийн саналын анхны бүртгэлийн дүнгээс үзвэл, Мило Джукановикийг дэмжсэн санал 54 хувьд хүрч, бусад нэр дэвшигчдээс үнэмлэхүй илүү байгаа учраас Монтенегрогийн шинэ ерөнхийлөгч болох өндөр магадлалтай байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122690338