Ким Жон Ун, Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгчидтэй уулзав
2018-03-06 16:37:43 Эх сурвалж: CRI
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

6-нд Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, 5-нд Хойд Солонгосын дээд удирдагч Ким Жон Ун, хүрэлцэн ирсэн Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгчидтэй уулзаж, төрийн тэргүүний уулзалтын талаарх Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Иний санааг сонссоны дараа, санал бодлоо солилцож, сэтгэл ханамжтай байж, нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр, холбогдох салбар уг асуудлаар түргэн бодит арга хэмжээ авахыг Ким Жон Ун шаардсан байна. Уулзалтын үеэр, Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгчдийн тэргүүн, Хөх ордны дэргэдэх үндэсний аюулгүй байдлын дарга Чун Юй Ён, Мун Жэ Иний захидлыг Ким Жон Унд дамжуулсан юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122495986