Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хот дотрох автобусаар төлбөргүй зочих болжээ
2020-01-07 17:24:44 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ /Цао Жэнь, Жао Юнфэн/ Энэ оны 1-р сарын 1-нээс эхлэн ӨМӨЗО-ы Бугат хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэд “БНХАУ-ын ХБИ-ий үнэмлэх”-ээ үзүүлэн, хот дотрох автобусаар төлбөргүй зорчих болжээ.

Одоогийн байдлаар Бугат хотод нэгэнт бүртгүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй 57085 иргэн байна, үүнд автобусаар төлбөргүй зорчих бодлогод хамрагдсан нь 20685 хүн /60 наснаас дээших/ байна.

Өнгөрсөн 2019 оны 11-р сард, Бугат хотын засгийн газраас “Бугат хотын ХБИ хотын автобусаар төлбөргүй зорчих тухай хэрэгжүүлэх төсөл”-ийг баталгаажуулсан. “Төсөл”-д, 2020 оны 1-р сарын 1-нээс эхлэн, ХБИ үнэмлэхээ үзүүлж хотын автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлж болно /3,7,9,12-р тоот зэрэг хотын захаар зорчдог автобусыг багтаахгүй/ гэж тогтоожээ.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд ӨМӨЗО-ы ХБИ-ийн холбоо, Бугат хотын ХБИ-ийн холбоо хамтран ХБИ-ийг онцгой байдлын даатгалд хамруулсан юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125431845