Энэ өвлийн анхны цас их хэмжээтэй орно
2019-11-28 17:20:58 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ \Цао Жэнь\ Хүйтэн цаг агаарын нөлөөгөөр энэ сарын 28-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд Өвөр монголын ихэнх нутгаар анхны цас их хэмжээгээр орно. Цасны дараа агаарын температур буурч, зарим газраар хүчтэй салхилж, цасан шуурга шуурна гэж ӨМӨЗО-ы цаг агаарын товчооноос мэдээллээ.

Хуримтлагдсан цасны хэмжээ 0.1-2.4 мм байх ба Баяннуур хотын зүүн хэсэг, Ордос хотын төв ба зүүн хэсэг, Бугат хотын төв ба өмнөд хэсэг, Хөх хот, Улаанцав хотын төв ба өмнөд хэсэг, Шилийн гол аймгийн баруун өмнөд ба зүүн хойд хэсэг, Хянган аймгийн баруун хойд хэсэг, Хөлөнбуйрын төв хэсэг ба өмнөд хэсэгт цасны хэмжээ 2.5-4.9 мм хүрнэ. Харин Баяннуурын зүүн өмнөд, Ордосын зүүн хойд хэсэг, Бугатын өмнөд, Хөх хотын төв ба өмнөд, Хөлөнбуйрын өмнөд хэсгээр цасны хэмжээ 5.0 мм-ээс давах нь.

Энэ сарын 29-ний 20:00 цагаас ирэх сарын 1-ний өдрийн 8 цаг хүртэлх хугацаанд Өвөр монголын ихэнх нутгаар агаарын температур 6 градусаар, зарим нутгаар 8-10 градусаас доош орно. Мөн баруун хойд, төв, зүүн зүгийн ихэнх нутгаар 4-5 зэрэглэлийн, богино хугацаанд 6-7 зэрэглэлийн хүчтэй салхи салхилж, цасан шуурга шуурна.

Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын энэхүү үйл явцад анхаарал хандуулж ажиллахыг иргэд олон нийтэд анхааруулав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125286218