Хүйтэн агаарын хөх өнгийн сэрэмжлүүлэг зарлав
2019-11-25 15:52:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Төвийн цаг уурын товчоо энэ сарын 24-нд цахим сайтдаа хүйтэн цаг агаарын хөх өнгийн сэрэмжлүүлгийг үргэлжлүүлэн зарлав.

Иймд иргэд хүчтэй салхи салхилж болзошгүй байгааг анхаарч, дулаан хувцаслан, хаалга цонх, хашлага, тулгуур багана, дутуу барилга дахь зүйлсийг бэхлэн, гадна орчинд ажилладаг ажилтнуудын аюулгүй байдлыг ханган, их салхи, хүйтэн цаг агаарын тухай мэдээлэлд анхаарлаа хандуулж, сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Мөн зам тээврийн болон цагдаагийн байгууллага үүрэг хариуцлагынхаа хүрээнд зам гадаргуу мөстөхөөс сэргийлэх нь зүйтэй хэмээв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125271913