Эзнээгийн тооройн ойг тойрох унадаг дугуйн тэмцээн, марафон гүйлтийн уралдаан удахгүй эхэлнэ
2019-09-18 15:57:54 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ \Бай Линди\ Хятад• Өвөр монголын Эзнээгийн тооройн ойг тойрох унадаг дугуйн 4 дэх тэмцээн, Өвөр монголын Эзнээ хошууны тооройн ойг туулах олон улсын марафон гүйлтийн уралдаан ирэх сард Эзнээ хошуунд болно.

Ирэх сарын 7-8-ны өдрүүдэд болох унадаг дугуйн тэмцээнд Тооройн ойг тойрсон 59 км-ийн болон хотыг тойрсон 18.9 км-ийн хоёр зам гаргаж, 1000 тамирчныг нас хүйсийн хувьд ангилан 4 баг хувааж уралдуулах гэнэ. Ирэх сарын 20-нд Далайхөв сууринд болох марафон гүйлтийн тэмцээн нь холын, ойрын зайн болон 5 км-ийн гэсэн гурван төрлөөр явагдана.

Унадаг дугуйн тэмцээнийг Хятадын унадаг дугуйн нийгэмлэг анх удаа бүртгэж, зохион байгуулалтыг хариуцаж явуулах юм. Дээрх тэмцээний билэгдэлт хоёр амьтны дүрс болох “Таотао” , “Лайлай”-г тоорой модноос санаа авч бүтээсэн бөгөөд тоорой мод шиг хатуужилтайгаар амжилт олохыг билгэдсэн байна.

Унадаг дугуйн тэмцээний бүртгэл энэ сарын 27-ныг хүртэл, марафон гүйлтийн уралдаанынх энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125010248