Ирэх гурван хоногт нийт нутгаар бороо орж, агаарын температур буурна
2019-09-09 17:12:43 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын цаг агаарын станцын мэдээлснээр ирэх гурван хоногт нийт нутгаар бороо орж, зарим газарт усархаг бороотой өнжих нь. Борооны нөлөөгөөр Манжуур орчмоор агаарын температур 10-аас доош градус руу орох бол дунд зүүн, зүүн бүс нутгаар 4-6 градус болж буурна.

Манай орны ихэнх нутгаар агаарын температур 30-аас 25 градус болж доошлох ба Манжуурт гэхэд маргааш 6 градус байх гэнэ. Сүүлийн өдрүүд Өвөр монголд цаг агаар тогтворгүй, баруун бүс нутгаар хяруу эрт унасан тул иргэд өвөлжилтөд эртнээс бэлдэх хэрэгтэй гэж тус станцаас анхаарууллаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124978385