"Хятад, Монголын олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн" ирэх сард зохиогдоно
2019-08-20 17:19:29 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

"Хятад, Монголын олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн" ирэх сарын 26-наас 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд Өвөр монголын Эзнээ хошууны Жуянь соёлын хотноо зохиогдоно.

Тус үзэсгэлэн дотор ба гадна 2 талбайтай байх ба 100 лангуу гадаа, 300 лангуу дотор ажиллах юм. Үзэсгэлэнд Монгол, Орос, Энэтхэг, Пакистан, Япон, Непал зэрэг 15 орны төлөөллөөс гадна Аньхуй, Зянсу, Шандун, Шиньжян, Гуанси, Нинся, Тайвань зэрэг дотоодын 200 гаруй оролцогч оролцох юм. Гар урлал, үндэсний хувцас, хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ, соёлын болон бүтээлч бүтээгдэхүүн, гоёл чимэглэл зэрэг найман төрлийн олон арван мянган бараа үзэсгэлэнд дэлгэгдэнэ.

Энэ үеэр Хятад, Монгол, Оросын бренд бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс гадна олон улсын соёлын аялал жуулчлалын форум, олон улсын аж ахуйн биржийн симпозиум, Жуянь олон улсын симпозиум, Хятад, Монгол, Оросын хоолны фестиваль зэрэг болно.

Үзэсгэлэн нь Эзнээ хошууны түвшний бүтээн байгуулалт, нээлтийн туршилтын бүс байгуулах, "Нэг Бүс-Нэг Зам" санаачилгын гол бүсийг сурталчлах, Ази Европ тивийг холбох, Орос, Монгол Улсын стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээн байгуулалтыг дэмжих, Хятад, Монгол, Оросын хооронд худалдаа, боловсон хүчин солилцох, сурталчлах нэгээхэн том арга хэмжээ юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124899220