Хятадын Олон улсын ардын урлагийн XI удаагийн наадам удахгүй нээлтээ хийнэ
2019-08-09 17:00:50 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Олон улсын ардын урлагийн XI удаагийн наадам энэ сарын 23-28-ны өдрүүдэд Хөх хотод болно.

Тус наадам нь Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр зохион байгуулдаг олон улсын ардын соёлын солилцооны томоохон арга хэмжээ юм. Гурван жил тутамд нэг удаа болдог энэхүү арга хэмжээний энэ жилийнхийг Хятадын утга урлагийнхны холбоо, ӨМӨЗО-ы Засгийн газраас зохион байгуулж, Хөх хотын Засгийн газар гүйцэтгэж, ӨМӨЗО-ы утга урлагийнхны холбоо туслан гүйцэтгэгчээр ажиллах юм.

Наадам энэ сарын 23-нд Өвөр монголын Улаан театрт болох уран сайхны тоглолтоор нээлтээ хийнэ. Үүнд Ази, Африк, Европ, Австрали тивийн 14 улсын 350 орчим уран бүтээлчид болон Хөх хотын Улаанмөчир чуулгынхан оролцох юм. Дараа өдрүүдэд бүх улсын уран бүтээлчдээс бүрдсэн багууд хөдөө орон нутаг, аж ахуйн нэгж, албан байгууллага, гудамж талбай, аялал жуулчлалын бүсээр явж тоглолтоо хийн, Хөх хотын бүх үндэстэн ястанд дэлхийн улсуудын урлагийн сор бүтээлүүдийг өргөн барих болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124857728