Хөх хотод морин уралдаан болно
2019-07-10 17:24:27 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 12-17-ы өдрүүдэд бүх Хятадын үндэстний цөөнхийн уламжлалт спортын наадмын морин спортын төрлийн тэмцээнүүд Хөх хотод зохиогдохоор байна.

Тэмцээний нээлтийн ёслолын тоглолтууд нь “Хятадын үндэстнүүдийн хамтын ухамсрыг бэхжүүлж, үндэстнүүдийн солилцоо уялдааг ахиулах” агуулгын хүрээнд явагдаж, “Уламжлал, найрсаг харилцаа, эв нэгдэл, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой” зэрэг түлхүүр үгнүүдийг онцолж, үндэстний уламжлалт соёл болон морин спортын өрсөлдөөнт зориг санааг уялдуулж, шинэ эрин цагт бүх Хятадын ард түмэн зоригтойгоор шуурхайлан дэвших шинэ уур амьсгал, шинэ оролдлогыг харуулах болно.

Түүнчлэн нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх агуулга бүхий тоглолтуудыг оролцуулж, үндэстнүүдийн ард түмэн бүх Хятадын үндэстний цөөнхийн спортын наадмыг хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэж буй уур амьсгалыг мэдрүүлж, үндэстнүүд хоорондоо эрх тэгш, эв нэгдэл, харилцан туслалцсан, найрсаг дотно байдаг социалист үндэстний харилцааг харуулж, ХКН-ын удирдлага доор үндэстнүүдийн ард түмэн Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэх эрч зориг, цог жавхааг толилуулах болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124735577