Өвөр монголоос 180 хүнийг үнэгүй суралцуулж төгссөний дараа ажил олгоно
2019-06-06 17:18:14 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Боловсролын яам саяхан мэдэгдэл гаргаж, 2019 онд Төвийн санхүүгийн дэмжлэгээр анагаах ухааны их дээд сургуулиас 6700 хүн элсэж дунд, баруун бүс нутгийн сум суурины эмнэлэгт зориулан үнэгүйгээр 5 жилийн сургалттай анагаахын оюутан хүмүүжүүлэх төлөвлөгөөнд Өвөр монголоос 180 хүн хамрагдав. Тэдгээрт клиник, хятад анагаах ухаан, монгол анагаах ухаан зэрэг мэргэжил бий. Үнэгүй тогтсон чиглэлийн бакалаврын анагаахын оюутнуудад элссэн тохиолдолд сургуульд элссэн мэдэгдлийг хүлээн авахаас өмнө суралцах их сургууль болон зорилтот ажил эрхэлж буй шяний түвшний эрүүл мэнд, хүний нөөц, нийгэм хамгааллын засаг захиргааны газруудтай зорилтод хүмүүжүүлэх гэрээ болон ажил олгох гэрээ байгуулж гарын үсэг зурсан байх ёстой.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124592951