Их сургуулийн элсэлтийн шалгалтын гурван хоногт ногоон аялал хийхийг санаачлав
2019-06-06 11:38:40 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2019 оны их дээд сургуулийн ерөнхий элсэлтийн шалгалт удахгүй эхлэх боллоо. 6-р сарын 3-ны өдөр Өвөр Монголын Боловсролын шалгалт элсэлтийн төв нь албан ёсны вичат тавцангаар дамжуулж нийгэм нийтэд "Их дээд сургуулиин элсэлтийн шалгалтын гурван хоногт, ногоон аялал хийх"-ийг санаачлав.

Энэ жил ӨМОЗО-ны 160,000 сурагч 180 шалгалтын цэгт их сургуулиин элсэлтийн шалгалтад оролцоно. Өөртөө засах орны өөрөө явагч тээврийн хэрэгслийн тоо хэмжээний жил ирэх тусам нэмэгдэж, мөн олон газарт замын барилгын ажил хийж байгаагийн улмаас замын түгжрэл байнга үүсдэг. Их сургуулиин элсэлтийн шалгалтын хугацаанд шалгалтад оролцох хүүхдүүдийн эцэг эх нь хүүхдээ хүргэж шалгалтын цэгт очихоос болж замын ачааллыг улам нэмэгдүүлэх болно. Иймд Өвөр Монголын Боловсролын шалгалт элсэлтийн төвөөс "Их сургуулийн элслэлтийн шалгалтын хугацаанд аль болохоор ногоон аялал хийж, явган явах, дугуй унах эсвэл автобусаар аялахыг та бүхэнд санаачилж байгаа бөгөөд хэрэв та үнэхээр машнаар гарах шаардлагатай бол аль чадахаар шалгалтын цэгээс зайдуу тойрон гарч, шалгалтад ороллцож байгаа сурагчдын шалгалтад орох болон гарах цагтай зэрэгцэхээс зайлсхийж, хүүхдээ машнаар хүргэгч эцэг эхчүүд хүүхдээ шалгалтын цэгт хүргээд машнаа заавал шалгалтын цэгээс зайдуу байлгахыг анхаарна уу" гэж санаачилжээ.

Санаачилгад мөн шалгалтын цэгүүдийн ойролцоо оргил ачаалалт цагийг дурдсан байна: 8: 00-9: 00, 11: 30-12: 30, 14: 00-15: 00, 17: 00-18: 00 цагаас зайлсхийж, машин барьж шалгалтын цэгийн хавиар өнгөрөхдөө хурдаа сааруулж цигналдахгүй байх, шалгалтын цэгүүдийн ойролцоох замууд дээр машнаа зогсоохгүй байхыг анхаарч, хэрэв шалгалт өгөх гэж яарч яваа сурагч тохиолдвол, туслалцаа үзүүлж, аль болохоор түргэн шалгалтын цэгт нь хүргэж байхыг санаачлав. Их сургуулийн элсэлтийн шалгалтын хугацаанд бүх шатны замын цагдаа нар шалгалтын цэгүүдийн ойролцоох замын хөдөлгөөнийг удирдаж, бүх жолооч нар дүрмийн дагуу замын хөдөлгөөнд ороорой гэж сануулсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124589987