Хөх хотод сүүлийн арваад жилд буугаагүй хар хяруу буув
2019-05-14 16:10:57 Эх сурвалж: Хөх хотын оройн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өчигдөр Хөх хотод их хэмжээний хар хяруу бууж, эрдэнэ шиш, улаан лооль, өргөст хэмх зэрэг зарим ургац хөлдөв.

Энэхүү хар хяруу нь сүүлийн арваад жилд \2010 – 2019\ Хөх хотод унасан хамгийн оройн хяруу болов. Хаврын хяр хяруу оройтох тусмаа газар тариаланд их хөнөөл учруулдаг.

Хөх хотын цаг агаарын товчооны албан хаагч Лю Шиньцэн, “Хар хяруу нь агаарын температур огцом буурсны дохио юм. Хөрсний гадаргын температур 0℃-аас бага болох тохиолдолд газар тариалан ургацад хөнөөл учруулдаг. Тэр нь энгийн хяруунаас ялгаатай байдаг. Хаврын эцсийн хар хяруу газар тариаланд сөрөг нөлөө ихээр үзүүлдэг” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124492571