Хятадад сувилагчийн тоо 4 саяыг давж, 1000 хүн тутамд 3 сувилагч ногдох болжээ
2019-05-09 16:06:45 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Тавдугаар сарын 12 бол Олон улсын сувилагчийн өдөр. Уг өдрийг угтаж Хятадын Эрүүл мэндийн зөвлөлөөс Хятадын сувилахуйн салбарын хөгжлийн байдлыг танилцуулсан хэвлэлийн бага хурал хийв.

2018 оны эцэс гэхэд Хятадад бүртгүүлсэн сувилагчийн тоо 4 саяыг давсан нь нийт эрүүл мэндийн салбарын мэргэжлийн ажилтны 50 орчим хувийг эзэлж, мянган хүн тутамд 3 сувилагч ногдож байна. Үүнд, коллежоос дээш сургиулуудад боловсрол эзэмшсэн сувилагчийн тоо ойролцоогоор 70 хувийг эзэлж, сувилагчийн мэргэжлийн түвшин болон сувилахуйн ажлын түвшин тасралтгүй дээшилсэн байна.

Хятадын Эрүүл мэндийн зөвлөлийн Эмнэлгийн удирдлага ба эмнэлэгт хяналт тавих товчооны орлогч дарга Жяо Яхүйгийн танилцуулснаар, ойрын жилүүдэд сувилахуйн үйлчилгээ илт сайжирч, сувилахуйн мэргэжлийн түвшин тасралтгүй дээшилж байгаагийн зэрэгцээ Сувиллын хороо, нөхөн сэргээх эмнэлгийн тоо нэмэгдсэн байна. 2018 оны эцэст Хятадад сувиллын хороо 88 гаруй, нөхөн сэргээх эмнэлэг 800 гаруй байгаа юм. Настайчуудыг асран сувилах ажилтны тоо илт нэмэгдэж, эмчилгээ сувилахуйн ажилтныг сургалтад хамруулах тогтолцоог байгуулж байгаа бөгөөд настайчуудыг асран сувилах үйлчилгээ тэлж, дүүрэг хороо, айл өрхийн түвшин рүү орж ирсэн байна. /Сурвалжлагч Ү Жиажиа/

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124472512