Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг хүрэх автобусны шинэ шугамыг нээв
2019-05-08 17:30:45 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Дин Жин\ Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн 6 автобусны зориулалтын шугамын суурин дээр метроны Хүө-Ин өртөөнөөс Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг хүртэлх автобусны шинэ шугамыг нээлээ.  

Шугам нь амралтын өдөр ажиллах ба тасалбарын үнэ нэг талдаа 16 юань байх юм. Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн автобусны хамтарсан тасалбар хэрэглэж болох гэнэ.

Бээжингийн зам тээврийн хорооноос Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн хугацаанд иргэдийг нийтийн тээврээр зорчихыг тусгайлан сануулж байна. Үүний зэрэгцээ Нийтийн зам харилцааг удирдах байгууллагаас хуулийн хэрэгжилтэд анхаарч, дүрэм зөрчин Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн зориулалтын болон яаралтай үед ашиглах замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг шалгаж, яармагийн зориулалтын замыг үр ашигтай ашиглахад анхаарч байгаа аж.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124468102