Өндөр настнуудын эрүүл мэндийг хамгаална
2019-04-30 16:12:58 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ өндөр настан, ахмадуудын эрүүл мэндийг хамгаалах цогц үйлчилгээг бий болгохоор ажиллаж буйг “Синьхуа” мэдээллээ. Тус улсын Эрүүл мэндийн яам, Ахмад настнуудын асуудлаарх Бүх Хятадын хорооны хамтарсан хуралдаанаар уг шийдвэрийг гаргасан байна. 2018 оны байдлаар тус улсад 60 болон түүнээс дээш настай хүний тоо 249 саяд хүрч, нийт хүн амын 17.9 хувийг эзэлж байгаа бөгөөд 2025 он гэхэд энэ тоо 300 саяд хүрнэ гэсэн таамаглал буй. Тиймээс өндөр настнууд, ахмадын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэх цогц үйлчилгээг бий болгоход анхаарах цаг ирсэн гэж уг хурлын үеэр мэргэжилтнүүд онцолжээ.

Төв суурин газар төдийгүй хөдөө орон нутагт, тосгон сууринд ч ялгаагүй нэг түвшинд хэрэгжих энэхүү үйлчилгээнд өндөр настнуудад эрүүл мэндээ хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох хичээл заах, аливаа өвчний эрт үеийн оношилгоо хийх, эмчлэх, асарч сувилах зэрэг шаардлагатай бүх үйлчилгээний стандартыг батлах, дээрх үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулах арга хэмжээг авч, энэ ондоо багтаан баримт бичгийг боловсруулахаар төлөвлөж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй ахмад настнууд, байнгын асаргаанд байдаг өндөр настнуудад тусламж үзүүлэх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд улсаас тэтгэмж олгох боломжийг ч судалж байгаа юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124438977