Өвөр монголын зүүн бүс нутгаар цаг агаар эрс дулаарна
2019-03-26 10:19:41 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнөөдрөөс эхлэн Өвөр монголын зүүн хойд хэсгээр цас орж салхи салхилахаас гадна бусад бүс нутгаар цаг агаар эрс дулаарна.

Төвийн ба баруун бүсийн хотуудын агаарын дундаж температур 10 градусыг давна. Үүнд Үхай хотод агаарын температур 18 градуст хүрэх бол Хөх хотод агаарын температур 14 градус хүрнэ гэж ӨМӨЗО-ы цаг агаарын станцаас мэдээлэв.

Өнгөрсөн өвөл хөдөө орон нутгаар хур тунадас бага орсон тул энэ хавар эрт дулаарч, агаар хуурайшсанаас түймэр гарч болзошгүй байна. Энэ сарын 25-29-нд Хөлөнбуйр хотын зүүн ба баруун, Хянган аймгийн зүүн ба баруун хойд, Улаанхад хотын төвийн ба зүүн, Түнляо хотын ихэнх бүс нутаг, Шилийнгол аймгийн зүүн хойд хэсэг, Улаанцав хотын өмнө хэсэг, Хөх хот, Ордос хотын ихэнх нутаг болон Алшаа аймгийн Алшаа уул, Хар голын урсгал дагуух ойн бүс нутгаар түймэр гарч болзошгүй байгаа аж. Холбогдох байгууллагууд илүү анхаарал хандуулж, түймэр гарахаас сэргийлэх хэрэгтэй гэж цаг уурчид сануулж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124283279