Цагаан сарын баяраар хурдны замаар үнэгүй зорчино
2019-01-25 16:05:10 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Цагаан сарын баяраар Өвөр монголын хурдны замаар долоогоос доош суудалтай автомашиныг ирэх сарын 4-10-ны өдрийн 24 цаг хүртэлх хугацаанд үнэгүй зорчуулна гэж Өвөр монголын хурдны замын компаниас мэдээлэв.

Тус хугацаанд хурдны зам дахь төлбөр хураах гарцаар бага оврын автомашины тусгай гарцыг тохируулсан байна.

Уг компанийн ажилтны ярьснаас үзэхэд, “Ирэх сарын 2-3-ны өдрүүдэд бүтэн өдрийн турш, 4-ний өдрийн 8-12 цагийн хооронд болон энэ сарын 9-10-ны өдрүүдэд хурдны замаар зорчих автомашины оргил үе таардаг” гэлээ. Үүний зэрэгцээ Бугат-Маомин чиглэлийн хурдны замын Бугат-Дүншэн хүрэх хэсгийн замыг өргөтгөх ажил хийж байгаа тул Дүншэнгийн баруун дахь хураамжийн станцын гарцыг түр хаасан байна. Эрзыхао-Бугат чиглэлд хориотой тул 210 дугаар улсын замаар тойрч гарах аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124043149