Ирэх гурван хоногт Өвөр монгол 10 шахам хэм дулаарна
2019-01-09 11:33:54 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ирэх 3 хонгогт Өвөр монголын ихэнх бүс нутгаар тунгалаг хэсэгтээ үүлтэй цаг агаар үргэлжилж, агаарын дулааны хэм 10 орчим хэм дулаарна гэж ӨМӨЗО-ы цаг агаарын станцаас мэдээлэв. Энэ сарын 8-нд Өвөр монголын агаарын чанар маш сайн зэрэглэлд хүрснийг ӨЗО-ны Байгаль орчныг хамгаалах танхимын тоо баримтад харууллаа. Үүнд Хөх хот, Бугат зэрэг хотын AQI индекс 20 орчим байж, агаарын чанар сайн байна.

Өвөр монголын цаг агаарын станцын урьдчилан жишсэнээр, өнөөдөр Хянган аймгийн зүүн бүс нутгаар хойноос 4-5 м/с-ийн салхитай. Маргааш Баяннуур хотын зүүн өмнө хэсэг, Бугат хотын төвийн бүс нутаг болон Хөх хотын хойд хэсгээр бага цастай. Үүний зэрэгцээ Өвөр монголын ихэнх бүс нутгийн агаарын хэм 5 орчим хэм, зарим бүс нутгаар 10 хэм дулаарна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123966401