Тал нутгийн галт тэрэг шинэ аяллын зураг хэрэглэнэ
2019-01-03 16:59:27 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 5-ны өдрөөс эхлэн Хятадын галт тэрэг шинэ аяллын зургаар зорчих болсныг Хятадын төмөр замын Хөх хот товчоо групп ХХК-ас мэдээлэв.

Шинэ зурагт зааснаар, Хятадын төмөр замын Хөх хот товчооны мэдэлд нийт 38 хурдны галт нэмэгдэв. Ордос хотоос явах хурдны галт 3 байснаас 4 болж, шинээр нэмэгдсэн D6966 галт нь 8 цагт хөдөлнө. Ингэснээр Хөх хот, Бугат, Улаанцав, Ордос хот цөм өглөө явах хурдны галт тэрэгтэй болжээ. Үүнээс гадна Линьхэ-Шэньжэнь, Хөх хот-Шанхай, Бугат-Ханжөү хүрэх зэрэг 25 галт тэрэгний буудалд хүрэх цаг болон зам зуур зогсон өнгрөх вакзалд тохируулалт хийв. Өвөр монголын баруун бус нутгаас Бээжин хотоор дамжин өнгөрөх буюу зогсох галт тэрэг 12 байснаас 16 болж нэмэгджээ. Нарийн байдлыг 12306 нет, вакзалын зарлалаас ойлгоорой.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123943610