Шаазан яагаад олон янзын өнгөтэй байдаг вэ?
2018-10-30 16:41:18 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Музейд та янз бүрийн хэлбэр дүрстэй, олон өнгийн шаазан харсан байх. Шаазан яагаад олон янзын хэрнээ гоё өнгөтэй байдгийг та мэдэх үү?

Бидний өдөр тутмын хэрэглэж буй аяга шаазан, тавагны гадна талыг пааландсан байдаг. Паалан нь шаазан биений гадаргуу дээр наалддаг нимгэн давхарга юм. Төрөл бүрийн эрдэст түүхий материал(каолин, танар, кварц, жонш гэх мэт)-ыг тодорхой хувь хэмжээгээр хольж нунтаглаад паалан хийж, шаазан савны гадаргуу дээр тогтоох бөгөөд паалангийн давхаргын зузаан нь ойролцоогоор 0.1 см хэдий ч энэ нь галд шарж хатаасны дараа шаазан ваартай нягт наалдах болохоор шаазан эдлэлийн даац, халах, өрөлт болон идэгдэхэд тэсвэртэй чанар сайжирдаг ба шаазан савыг гоёлж, угаах арчихад хялбар, тоос шороонд элэгдэхгүй зэрэг давуу талыг бий болгодог.

Шаазан нь уран нарийн гөлгөр паалант гадаргуу болон үзэсгэлэнт өнгө будгаараа хүмүүсийн анхаарлыг татдаг. Тэгвэл шаазангийн өнгө яагаад тийм гоё, олон төрөлтэй байдаг вэ? Үүнд төмрөөр (төмрийн оксид) гол өнгөлөгч болгосных юм. Төмрийн металлын исэлдэлт туйлын түгээмэл, наанги шавар бараг цөм зохих төмрийн оксид агуулдаг. Паалангийн түүхий эд ч зохих төмрийн оксид агуулах бөгөөд агуулах хэмжээний их бага нь паалангийн өнгөд шууд нөлөөлдөг. Үүнээс гадна адил бус шатаалт нь мөн өөр өөр өнгийг бий болгодог.

Тухайлбал, хөх паалангийн төмрийн агуулга ерөнхийдөө 1-2.5 хувийн хооронд байж, төмрийн агуулга буурах тохиолдолд өнгө нь гүехэн болж, 0.75 хувиас доош болбол цагаан паалан болж, 5 хувиас хэтэрвэл хар өнгөтэй болдог бол 8 хувиас дээш болоход хар болдог.

Улаан өнгөтэй пааланг гаргахад заавал зэсийн нэгдлийг ашигладаг. Зэсийн нэгдлүүд нь зэсийн исэл болон бусад металлын давс агуулдаг. Зэсэн улаан паалангийн өнгөтэй болгоход голдуу дутмаг зэсийн ислээс үүсэлтэй, мөн зэсэн улаан паалангийн өнгө нь зэсийн уусмал биет бодисын үйлдлээс үүсэлтэй гэсэн онол бий.  

Үнэндээ паалан бүрийн өнгөний зөрөө өөр өөр байдаг бөгөөд өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал толбон улаан, хялгасан улаан, шүрэн улаан, цусан улаан. Хөх паалангийн номин ногоон, буурцган ногоон, цэнхэр ногоон гэх мэт. Цэнхэр паалангийн тогосын цэнхэр, толбон цэнхэр, хөх цэнхэр. Шар паалангийн нимбэгэн шар, будаан шар гэх мэтээр авч үзэж болно.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011100001123636143