Хөх хот- Улаанбаатар чиглэлийн нислэгийг E145 загварын нисэх онгоц гүйцэтгэнэ
2018-10-29 17:27:57 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Монгол Улсын иргэний нисэхийн компани Хөх хот-Улаанбаатар чиглэлийн нислэгийг Fokker 50 загварын нисэх онгоцоор гүйцэтгэж байсныг энэ сарын 26-ны өдрөөс эхлэн тус компани E145 загварын онгоцоор гүйцэтгэх болжээ гэж Хөх хотын нисэх онгоцны буудлаас мэдээлэв.

Тус нислэгийн Улаанбаатар руу хийх нислэгийн дугаар нь M0802, даваа болон баасан гаригт 13 цагаас Хөх хотоос нисч, 15 цаг 50 минутад Улаанбаатарт газардана. Лхагва гаригийн 15 цагаас Хөх хотоос хөөрч, Улаанбаатарт 17 цаг 50 минутад буух аж. Хөх хот руу хийх нислэгийн дугаар нь M0801, даваа болон баасан гаригт 9 цаг 30 минутад Улаанбаатараас нисч, 12 цагт Хөх хотод газардана. Лхагва гаригт 11 цаг 30 минутад хөөрч, 14 цагт буух юм. Өмнө ашиглаж байсан Fokker 50 загварын нисэх онгоц нь 50 хүний суудалтай сэнсэн хөдөлгүүрт нисэх онгоц юм. Хэдийгээр шинээр сольж байгаа E145 загварын нисэх онгоцны суудлын тоо нэмэгдээгүй боловч нислэгийн хугацааг цаг орчимоор богиноссон байна. Мөн зорчигчдын ая тухтай байдал ба аюулгүйн тал дээр ихээхэн нэмэгдүүлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123629874