Өвөр монголын зарим бүс нутгаар өнөөдрөөс эхлэн агаарын температур 8 градусаар буурна
2018-09-26 14:36:19 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнөөдрөөс эхлэн цаг агаарын хүйтний уур амьсгалын нөлөөллөөс хамаарч Өвөр монголын ихэнх бүс нутгаар хур тундас орж, төвийн болон баруун нутгаар агаарын температур 4-6 градусаар буурах ба зарим газраар 8 градусаар буурна. Мөн зарим газраар бага зэрэг хяруу бууна гэж Өвөр монголын цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Өнөөдрөөс 28-ныг хүртэл Шилийнгол аймгийн өмнө, зүүн хойд, Улаанхад хотын баруун, Хянган аймгийн баруун болон хойд, Хөлөнбуйр хотын өмнө болон зүүн зүгийн нутгаар бороо орох ба Алшаа аймгийн хойд, Улаанцав хотын хойд, Шилийнгол аймгийн баруун хэсгээр 6.7 м/секундээр салхилж, шороон шуурга дэгдэнэ. Алшаа аймгийн хойд, Шилийнгол аймгийн төв болон баруун, Улаанхад хотын хойд хэсгээр агаарын температур 8 градусаар буурах аж.

Мөн Өвөр монголын баруун зүгийн хойд нутгаар болон төвийн нутгаар хяруу буухаар байгаа тул цаг уурын товчооноос цэнхэр өнгийн сэрэмжлүүлэх дохио нийтэлсэн байна.

Түүнчлэн хүйтний урсгал нь эрдэнэ шиш, буурцаг зэргийн боловсролтод сөрөг нөлөөлж байгаа тул цаг уурын байдалтай уялдуулан бэлтгэл ажлуудыг урьдчилан хийх хэрэгтэй гэж цаг уурчид сануулж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123484947