Далайн усанд уусдаг хуванцар зохион бүтээв
2018-09-07 16:03:21 Эх сурвалж: CCTV.com
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хэдэн өдрийн хугацаанд далай, тэнгисийн усанд уусаж шингэдэг шинэ төрлийн хуванцар гаргаж авснаа Хятадын эрдэмтэд мэдэгдлээ.

Хуванцар сав, хаягдлаар далай тэнгисийн ус бохирдож, байгаль орчинд ноцтой хохирол учруулж байгаа энэ үед технологийн ийм дэвшлийг хэрэглээнд нэвтрүүлснээр олон асуудлыг шийдэж болно гэж тус улсын Шинжлэх ухааны академийн судлаачид онцолжээ.

Одоогоор жилдээ 75 мянган тонн хуванцар зах зээлд гаргах хүчин чадалтай гурван үйлдвэрийн төслийг батлаад байгаа бөгөөд байгальд ээлтэй, далай, ус бохирдуулахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх аж.

Дашрамд өгүүлэхэд, хүмүүс жил бүр 12 сая тонн орчим хуванцар сав, лонхыг далай тэнгист хаядаг бөгөөд энэ нь усан дахь хатуу хаягдлын 80 орчим хувийг эзэлдэг. Хятадад ч далай, тэнгисийн усны бохирдол өндөр түвшинд байдаг агаад 2020 он гэхэд энэ үзүүлэлтийг 30 хүртэлх хувиар бууруулахыг зорьж буй аж.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123396066