ӨМӨЗО Аялал жуулчлалын бүсийн тасалбарын үнийг хямдруулж байна
2018-09-06 16:52:22 Эх сурвалж: Синвхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ны Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөлөөс ойлгосноор ӨМӨЗО нь сүүлийн өдрүүдэд төрийн өмчит үзэмжийн бүсийн тасалбарын үнийг бууруулах ажлыг эрчимжүүлж эцэст нь 4 үзэмжийн бүсийн тасалбарын үнийг бууруулж, 3 үзэмжийн бүсийг үнэгүй нээлттэй болгосон байна. Тодруулбал тус удаад Ордос хотын Чингис хааны онгоны аялал жуулчлалын бүс, Морин даваагийн төрийн ойн цэцэрлэг, Бадайн жаран болон Нарийн гол зэрэг 4 үзэмжийн бүсийнн тасалбарын үнэ хямдарч, Өвөр монголын Жанжины яам музей, Хөх хотын Таван суварга болон Цагаан суварга үзэмжийн бүс жуулчдад үнэ төлбөргүй нээлттэй үйлчлэх боллоо.

Үүнд Ордос хотын Чингис хааны онгоны аялал жуулчлалын бүсийн тасалбар 180 юаниас 170 юань/хүн удаа, Морин даваагийн төрийн ойн цэцэрлэгийн тасалбар 160 юаниас 150 юань/хүн удаа, Бадайн жаран үзэмжийн бүс 220 юаниас160 юань/хүн удаа,Нарийн гол үзэмжийн бүсийн тасалбар 60юанаас 40 юань/хүн удаа болж хямдарсан байна.

Ойлгосноор ӨМӨЗО нь аялал жуулчлалын бүсийн тасалбарын зүй зохисгүй дарамтыг цэгцэлж төрийн өмчит үзэмжийн бүсийн үнийгзүй зохистой болгоно гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123390321