Өндөр настнуудын уран бичлэг уран зураг гэрэл зургийн тэмцээний нэр бүртгүүлэх ажил гурван хоногийн дараа эхэлнэ
2018-08-28 16:25:05 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 22-ны өдөр болсон өндөр настнуудын уран бичлэг уран зураг гэрэл зургийн тэмцээнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийж уг ажиллагаатай холбогдох мэдээллийг мэдээлэв.

Тус тэмцээнийг уран бичлэг, уран зураг, гэрэл зураг гэх гурван төрөл хуваан зохион байгуулж, нэр бүртгүүлэх, хир хэмийг хянан шалгах, сонгон шалгаруулах, шагнал олгох ба хаалтын ёслол, шалгарсан бүтээлийн үзэсгэлэн, бүтээлүүдийг эмхтгэн хэвлүүлэх зэрэг 6 шатаар явагдах болно.

Ирэх сарын 1-нээс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилж  мөн оны сүүлч болтол тэмцээний бүх явцыг дуусгана.Тэмцээнд оролцох хүсэлтэй хүмүүс www.hi12349.com гэх нетээр буюу “全国老年人书法绘画摄影大赛\Бүх хятадын өндөр настнуудын уран бичлэг уран зураг гэрэл зургийн тэмцээн\”гэх вичатын дугаараар холбогдож нэрээ бүртгүүлээрэй. Зохион байгуулах комисынхон тэмцээнд оролцох бүтээлүүдийг шалгаруулсны дараа нийт 1629 бүтээл, 45 шилдэг зохион байгуулагчийг шалгаруулан, 660 мянган юанийг хуваан шагнахаар бий.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123341971