Унтаж байхдаа суралцаж болно
2018-08-17 18:11:53 Эх сурвалж: CCTV.com
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

XX зуунд хүн унтаж байхдаа хүлээж авсан мэдээллээ тогтоож, ой санамжиндаа хадгалж чаддаг гэж үздэг байсан нь шинжлэх ухааны үндэслэлтэйг судлаачид мэдэгдэж байна. Гипнопеди буюу унтаж байхад нь хүнд мэдээлэл дамжуулах арга нь шинэ хэл сурах, сонсголоо сайжруулахад тустайг Брюсселийн их сургуулийн биологчид онцолж буй.

Хүнийг унтаж амарч байх үед хөгжим, дуу сонсгож, тархины үйл ажиллагааны идэвхжлийг нь судалсан тэд “Хүн нойрондоо аливаа мэдээллийг хүлээж авах боломжтой. Гэхдээ сэрээд энэхүү мэдээллээ хэрхэн эргүүлэн санаж байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тархины үйл ажиллагаа нь хэвийн, ой санамж сайтай хүн зүүдэндээ сонссон дууны үгийг хэсэг хугацааны дараа дахин сонсоход илүү хурдан тогтоох боломжтой” гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123287467