Бээжин Жанчхүүгийн төмөр замын Бээжингийн хэсгийг энэ онд барьж дуусгана
2018-08-08 12:00:02 Эх сурвалж: ХОРУ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бээжин хот Бээжин-Жанчхүү, Бээжин-Шюн Аний хот хоорондын төмөр зам, Бээжин-Мүгдэнгийн зорчигч тээврийн төмөр замын байгуулалтыг бүх хүчээр ахиулж байна. Үүнд Бээжин-Жанчхүүгийн төмөр замын Бээжингийн хэсгийг энэ онд багтаан барьж дуусгаж, 2019 онд ашиглалтад оруулна. Уг төмөр зам ашиглалтад орвол Бээжингийн Жанчхүүгийн хооронд ердөө 1 цаг зорчдог болох юм.

Энэ сарын 7-нд Бээжин хотын орон сууц хот хөдөөгийн бүтээн байгуулалтын хороо мэдээлэхдээ, Бээжин-Жанчхүүгийн төмөр замын Бээжингийн хэсэг нийт 70.3 км урт байж, Бээжингийн Хай Дянь, Чан Пин, Янь Чин гурван дүүргийг дамжин өнгөрөх болно. Улсаас төлөвлөн хэрэгжүүлж байгаа төслийн хувьд тус төмөр зам бол 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын гол чухал дэд бүтэц болох аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123240580