Хятад анагаах ухааны хөгжлийг дэмжинэ
2018-08-06 17:16:49 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

5-нд, Олон улсын хятад анагаах ухаан эм бэлдмэлийн Хонгконгийн дээд уулзалт нээгдэж, Хонгконгийн засаг дарга Линь Жэн Юй Э хэлэхдээ: Онцгой бүсийн захиргаа хятад анагаах ухаан эм бэлдмэлийн хөгжлийг ахиулсаар ирсэн гэв.

Мөн өдрийн чуулга уулзалтыг Хонгконгд бүртгүүлсэн Хятад анагаах ухааны холбооноос зохион байгуулж, Хятадын эх газар, Хонгконг, Макао, Америк, Их Британи, Герман, Австрали зэрэг улс орон, бүс нутгийн нэрт эрдэмтэн судлаачид хуран цугларч, хятад анагаах ухаан эм бэлдмэлийн соёл, эмчлэх аргын шинэ давуу талаар судлан ярилцав.

Линь Жэн Юй Э нээлтийн үеэр хэлэхдээ: Онцгой бүсийн захиргаа хятад анагаах ухаан эм бэлдмэлийн Хонгконг дахь хөгжлийг идэвхтэй ахиулсаар ирсэн юм. Хятад анагаах ухааны хөгжил нь инновац, технологиос салж чадахгүй. онцгой бүс энэ талаар хичээн ажиллаж буйг хүмүүс хүлээн зөвшөөрч байна гэв.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123230295