Хагас сар хүрэхгүй хугацаанд 80-аад тэрбумыг тоглоомоос “олжээ”
2018-07-12 17:28:05 Эх сурвалж: CCTV.com
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын үйлдвэрлэл мэдээллийн яамны мэдээнээс үзвэл, энэ оны 1-5 дугаар сард Хятад улсын интернэт компаниудын орлого 332.5 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх жилийн мөн үеэс 23.9 хувиар өссөн үзүүлэлт юм.  Түүний дотор мэдээллийн үйлчилгээний орлого нь 304 тэрбум юань болсон нь 22.1 хувийн өсөлт ажээ. Нийт салбарын судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт 14.45 тэрбум юань болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 17.3 хувиар нэмэгджээ. Тоо баримт дурдвал, оны эхний 1-5 дугаар сарын нийт орлогын 90.3 хувийг интернэтийн үйл ажиллагааны орлого эзэлж байгаа юм. Үүний дотор интернэт тоглоом /үйлчлүүлэгчийн тоглоом, гар утас, вэб тоглоом/-ын орлого 74.3 тэрбум юань болсон нь өмнө оны мөн үеэс 24.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гар утасны программын тухайд өнгөрөгч 5 дугаар сарын сүүлч гэхэд Хятад улсын зах зээл дээр 4.15 тэрбум гар утасны программ хянагджээ. Тоглоомын төрөл болон системийн хэрэгслийн таталтын тоо 200 тэрбумаас хол давсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001123117528