Өвөр монголын төмөр замын цагдаагийн алба иргэдийн гомдлыг вичатаар хүлээн авдаг болов
2018-07-10 17:16:13 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы Төмөр замын цагдаагийн хэрэг мэдүүлэх анхны wechat ашиглалтад оров.

Хөххотын Төмөр замын дотоодыг хамгаалах байгууллага судлан нээсэн хэрэг мэдүүлэх wechat саяхан ашиглалтад оров. Энэ нь ӨМӨЗО-ы Төмөр замын цагдаагийн хэрэг мэдүүлэх анхны wechat болно. Одоо тус wechat нь 9 төрлөөр хэргийн мэдүүлэлтийг хүлээн авч шийдэж байна.

“Хөххотын Төмөр замын дотоодыг хамгаалах байгууллага судлан нээсэн хэрэг мэдүүлэх wechat” нь иргэд wechat-аар хэрэг мэдүүлэх, тусламж хүсэх, заалдах үйлчилгээний тавцан бөгөөд үсэг, дуу авиа, видео, зураг, байршил зэрэг олон төрлийн дамжуулгын арга хэлбэртэй.

Хэрэг мэдүүлэгч өөрийн байгаа газрынхаа байдлыг үндэслэн уян хатан хэрэг мэдүүлэх арга хэлбэрийг сонгож, ялангуяа хэрэг мэдүүлэгч өөрийн байгаа газар зүйн байршлаа тодорхой хэлж чадахгүй тохиолдолд байршил тогтоогчоор дамжуулан шууд өөрийн байгаа байршлаа хэргийн мэдүүлэлтийн тавцанд дамжуулан хүргэснээр ардын цагдаа маш хурдтай тухайн газарт хүрч, шуурхай шийдэхэд тус болох юм.

Хэрэг мэдүүлэх wechat ашиглалтад орсноор иргэд хэрэг мэдүүлэх, тусламж хүсэх, заалдах арга хэлбэр, арга замыг баяжуулж, утсаар хэрэг мэдүүлэх үед дүрслэхэд хүнд зэрэг талыг бодож, хэрэг мэдүүлэгчийг онцгой байдалд хялбар, нууцаар хэрэг мэдүүлэх арга барилтай болгож, хэргийн байдлыг хүлээн авч шийдэх ажлын үр дүнг дээшлүүлэн, ард түмний амар тайван аюулгүй байдлыг сайжруулав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123106002