Гүйян-Москваг холбосон шууд нислэгтэй боллоо
2018-06-14 17:26:21 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Гүйян хотын энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван ян\ Гүйян-Москва чиглэлийн нислэгийг өнгөрсөн мягмар гарагаас үйлдэж эхэллээ.

Энэхүү маршрутыг Оросын иргэний агаар тээврийн компанийн B767 том оврын онгоцоор үйлдэх юм. Нисэх онгоц нь 320 зорчигчийн багтаамжтай бөгөөд Гүйян хотын Лун Дүнбао олон улсын нисэх онгоцны буудлаас мягмар гаригийн 13 цаг 10 минутад хөөрч 9 цаг орчим нисээд Москвад газардан 22 цагт буцах юм.

Гүйян нисэх онгоцны буудал нь олон улсын 19 агаарын шугамыг нээсэн бөгөөд өнгөрсөн сарын байдлаар Хонгконг, Макао, Тайвань болон бусад гадаад улс, бүс нутгуудаас давхардсан тоогоор 220 мянга орчим жуулчин хүлээн аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлт юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122986879