Луут завины баяраар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг анхааруулав
2018-06-13 17:34:25 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 16-18-ны өдрүүдэд Хятад даяар Луут завины баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ үеэр иргэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэж цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Баярын өдрүүдэд иргэд гадагш аялах нь олширч, их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад оролцсон сурагчид харьж, томоохон сүмийн хурал болон луут завины уралдаанууд болдог тул түгжрэл үүсдэг болохыг тус байгууллагаас сануулж байна.

Луут завины баяр нь билгийн тооллын 5 дугаар сарын шинийн 5-д тохиодог бөгөөд тус баяраар Луун толгойтой завиар уралдаж, хулсны навчинд ороосон пирамид хэлбэрийн цагаан будаа чавгатай агшаамал идэж тэмдэглэдэг юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122980731