Өвөр монголын эмийн компанийн анхны шинэ эм зах зээлд гарах зөвшөөрөл олов
2018-05-30 17:32:33 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Саяхан, Өвөр монголын Бай-И эм бэлдмэлийн ХХК-ийн судлан үйлдсэн хүүхдийн олон төрлийн амин дэмийн тарилгын шингэн (13) нь Үндэсний идээн болон эмийг хянан удирдах ерөнхий газрын шинэ эмийн зөвшөөрлийн гэрчиилгээтэй болжээ.

Уг эм бол 2018 оны улсаас зөвшөөрсөн анхдагч шинэ эм юм. Улсаас эмийн зүйлийн хяналтыг эрчимжүүлж, шинийг үүдэхийг урамшуулах зэрэг ерөнхий арга хэмжээ боловсруулсны дараагаар ӨМӨЗО олноос түрүүлэн хянан зөвшөөрүүлсэн бөгөөд шинэ эмийн гэрчилгээ авсан эм, мөн ч Хятадын хэмжээнд хүүхдийн шаардлагатай бүхий л амин дэмийг нөхвөрлөх венаар тарьдаг шингэн болно.

Өвөр монголын Бай-И эм бэлдмэлийн ХХК бол ӨЗО-ны хамгийн том бактеригүйгүүлсэн эм бэлдмэлийн аж ахуйн нэгж, дэргэдээ ӨМ-ын бактеригүйжүүлсэн эм бэлдмэлийг судлан үйлдэх төвтэй. Одоогоор улсад зөвшөөрүүлэхээр мэдүүлээд байгаа эм бэлдмэл 31 болоод байгаа. \Сурвалжланч Хурц, Гао Миньна\

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122912218