5G терминалыг ирэх оны сүүлчийн хагас жилд ашиглалтад оруулна
2018-04-23 11:51:37 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

22-нд Фүжөү хотод нээгдсэн Дижитал Хятад улсыг байгуулах дээд хэмжээний анхдугаар уулзалтад, Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны Мэдээлэл, холбооны хөгжлийн хэлтсийн дарга Вэнь Кү Хятадын 5G терминалыг хэрэглээнд оруулах цаг хугацааг нийтэлжээ. Үүнд, үлгэр жишээ болох хэрэглээний чадамжтай 5G терминалыг наад зах нь ирэх оны сүүлийн хагас жилээс ашиглалтад оруулна гэжээ. Вэнь Кү: Хятад улс дэлхий нийттэд 5G терминалын судалгааг зэрэг эхлүүлж, 2013 онд, Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Шинжлэх ухаан, технологийн яам хамтран 5G терминалыг судлах баг бүрдүүлж, 5G терминалын шаардлага, технологи, стандарт, үйлдвэр, хэрэглээ, олон улсын хамтын ажиллагааны ажлыг бүх талаар явуулсан юм. Мөн, Хятад улс нээлттэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, засгийн газар, аж үйлдвэрийн байгууллагын түвшнээс АНУ, Европын Холбоо, Япон, БНСУ-тай 5G терминалы хамтын ажиллагааны механизм байгуулсан гэжээ. 5G терминалын судалгааг хөгжүүлэх ажил одоо хамгийн чухал үедээ ороод байгаа бөгөөд тоног төхөөрөмжийн хөгжлийг хангахын тулд үйлдвэрлэлийн нөөцөд анхаарлаа хандуулж, үлгэр жишээ болох хэрэглээний чадамжтай 5G терминалыг наад зах нь 2019 оны сүүлчийн хагас жилд оруулна гэж Вэнь Көү онцолжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122726500