Нарны эрчим хүчний фотоволатикийн үзэсгэлэн гаргана
2018-04-17 10:24:38 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Саяхан 2018 оны Гуанжөүгийн олон улсын нарны эрчим хүчний фотоволатикийн үзэсгэлэнгийг зохион байгуулах комиссоос сэтгүүлчийн мэдээлснээр, 8-р сарын 16-18-нд Гуанжөүгийн үзэсгэлэнгийн Пажөү төвд 2018 оны Гуанжөүгийн олон улсын нарны эрчим хүчний фотоволатикийн 10-р үзэсгэлэн гаргана. Тэр үед мөн фотоволатикийн салбарын хөгжлийн дээд форум, бүтээгчдийн сургуулилтын бааз зэрэг үйл ажиллагаа болох юм байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ удаагийн Гуанжөүгийн олон улсын нарны эрчим хүчний фотоволатикийн үзэсгэлэн нь тус салбарын бүх төрлийг хамарч, үзэсгэлэнгийн талбай 50 мянган ам дөрвөлжин метр байх ба тэр үед тус үзэсгэлэнд оролцох 800 гаруй аж ахуйн нэгж сүүлийн үеийн технологи, бүтээгдэхүүнээ дэлгэж, 60 мянга гаруй сонирхогчид хүрэлцэн ирэх юм байна. Сүүлийн үед, Хятадын фотоволатикийн салбарынхан шинэчлэл хийж, технологийн дэвшил гарган, тус салбарын хөгжлийг ахиулж байна. Ялангуяа "Нэг бүс нэг зам" бодлого гарч ирснээр, Хятадын фотоволатикийн салбар улам хурдтай хөгжиж байгаа юм.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122693382