Жянсү мужийн Янжөү: өнгөрсөнд эмх замбараагүй байсан хотын дундах тосгон экологийн цэцэрлэг болжээ
2018-04-16 11:42:52 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сүүлийн өдрүүдэд, Жянсү мужийн Янжөү хотын эртний татмал голын хөвөөн дэх Саньваний үзмэрийн газрын хамгийн гойд цаг болов. Өнгөрсөнд эмх замбараагүй байсан хотын дундах тосгон өөрчлөгдөөд экологийг хамгаалах, бүх иргэдийн биеэ чийрэгжүүлэх ба Татмал голын соёл зэрэг чадамжийг уялдуулсан Намгархаг цэцэрлэг болжээ.Сүүлийн жилүүдэд, Янжөү хот Цэцэрлэгийн системийн байгуулалтыг үргэлжлэн ахиулж, “Ойжуулсан хот”-оос “Цэцэрлэгт хот” руу шилжих хурдаа түргэтгэжээ. Одоохонд Янжөү хотод олон нийтэд үнэгүй үйлчилдэг төрөл бүрийн цэцэрлэг 300 гаруй байгуулж, цэцэгрлэгийн системээр голлуулсан “Цэцэрлэгт хот”-ын загвар анх төлөвшив.\Зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ли Шян\

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122689173