Хөнгөн хоол эрүүл мэнд тань тустай
2018-02-23 15:26:51 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Чүнчингийн 2-р сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Сүн\ Цагаан сарын баярын урт амралтын хугацаанд, ихэнх хүмүүс илчлэг, уураг ихтэй хоол идсэнээс болж ходоод гэдэсний ачааллаа нэмэгдүүлж, цаашлаад нойр булчирхайн цочмог үрэвсэл, ходоодноос цус гарах мэтийн архаг өвчин үүсч болзошгүй. Баярын дараа цаг тухайд нь хоолны бүтцээ тохируулж, хөнгөн хоолоор голлож, ходоод гэдсээ сайтар амруулбал зохино гэж эмч сануулж байна.

Баярын дараа ундааны бүтцээ идэвхтэй тохируулж, зөөлөн, бүлээн, цагаан, шинэхэн хоолоор голлож, хүйтэн, хатуу, гушуун буюу хэт тослог идээн идэхийг цээрлэж, хар цай, ногоон цай идүү уух нь ходоод гэдэсний замын тосыг цэвэршүүлэхэд тустай бөгөөд үүний хамт алтан мөнгөн цэцэг ба удвал цэцгийг дэвтээж уух нь амтатай мөртөө халууныг хөөж ходоод гэдсийг түргэхэн хэвийн байдалтай болоход туслах болно гэж эмч сануулж байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122441672