Хорт хавдрын эмийн судалгаанд оруулах хөрөнгөн оруулалтаа нэмэгдүүлэхийг уриалав
2018-02-05 16:28:28 Эх сурвалж: CRI
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2-р сарын 4-н бол 19 дэх "Дэлхийн хорт хавдрын өдөр" юм. Хятад улсын хорт хавдраас сэргийлж эмчлэх ажил ноцтой байдалд нүүрлэж буйн улмаар хорт хавдрын эмийн судалгаанд оруулах хөрөнгө оруулалтаа ихээр нэмэгдүүлж, шинэ эм бэлдмэлийг ашиглах боломжийг цаашид дээшлүүлэхийг уриалав.

Хятадын гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн холбооны эм бэлдмэлийг судлан үйлдвэрлэх зөвлөлийн саяхан гаргасан "Эм бэлдмэлийн инновацаар хорт хавдрын сорилтыг зохицуулах" тайланд тэмдэглэснээр, сүүлийн үед Америкийн хорт хавдраар оношлогдсон өвчтөн 5 жил амьдрах хугацаа нь 1975 оныхоос 41 хувиар нэмэгдэж, амьдрах хугацаа нь сунгасан 83 хувийн тохиолдол нь шинэ эмийн ашиглалттай салшгүй юм. Харин 2010-2014 оны хооронд Хятад улсын шинэ эмийг ашигласан байдал нэлээд хойно жагсаагдаж, 49 зүйлийн шинэ эмийн дотор зөвхөн 6 зүйл нь Хятадын зах зээлд оржээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122371394