Өвөр монголын дунд баруун биеэр их салхилж хүйтэрнэ
2017-12-29 17:09:42 Эх сурвалж: Ардын нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сурвалжлагч ӨМӨЗО-ын Цаг уурын газраас ойлгосноор, 28-ны өдөр ӨМ-ын дунд баруун биеийн олонх хотуудын агаарын дулаан хасах хэмээс өндөр байсан нь 12-р сараас нааших хамгийн дулаан өдөр болов. 29—31-ний өдрүүдэд, хүйтэн урсгалын нөлөөгөөр ӨМ-ын дунд баруун биеийн ихэнх газарт баруунаас 4.5 зэрэглэлийн, түр зуур 6.7 зэрэглэлийн салхи салхилж, бүх ӨЗО-ны ихэнх нутгийн агаарын дулаан 6—8 хэм буурч, хэсэг газарт агаарын дулаан 8—10 хэм буурна.

12-р сарын сүүлчээр, ӨМ-ын агаарын дулаан зүүнээ хүйтэн баруунаа дулаан байж, зүүн бүс нутгийн хамгийн өндөр агаарын дулаан ерөнхийдөө -10 хэмээс доош, олонх бүс нутгийн агаарын дулаан -20 хэмээс доош болж, Хайлаар болон Эргүнэ хотын агаарын дулаан -30 хэмээс доош байлаа. Зүүн баруун бүсийн дулааны хамгийн их зөрөө 43 хэмд хүрэв. Тус удаагийн дунд баруун биеийн их салхины үргэлжлэх хугацаа харьцангуй урт бөгөөд салхины хүч их, 29—31-ний өдрүүдэд, ихэнх нутгийн хөдөө аж ахуйн байгууламж салхины гамшигт өртөж болзошгүй.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122187238